"Төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт сургалт, зөвлөгөөн Дархан хотод 2025 оны 04 дүгээр сарын 03-04-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг зөвлөгөөнд 23 хот суурин газрын 120 гаруй ерөнхий инженер,горим тооцоо, ашиглалтын инженерүүд оролцож байна. 2.jpg "Төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт сургалт, зөвлөгөөнөөр аймгийн төв, сум суурин газрын дулаан хангамжийн үйл ажиллагааг хариуцсан дулааны станц, дулааны шугам сүлжээний байгууллагуудын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага судлах, зуух шугам тоноглолын үр ашгийг дээшлүүлэх, онол, практикийн дадлага сургалтад хамрагдан тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэнэ. 3.jpg “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал болон бусад техникийн алба хэлтсийн удирдлага, ахлах инженер, инженерүүд зөвлөгөөнд оролцож байгаа бөгөөд “Газар зүйн мэдээллийн системд /GIS/ суурилсан төвлөрсөн дулаан хангамжийн мэдээллийн менежмент”, “Дулааны шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр жигд хангах, дулааны сүлжээний горим тооцоо, тохируулга, зүгшрүүлэг хийх аргачлал, түүний ач холбогдол” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдана. 4.jpg