“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Амарсанаа ажлаа хүлээж авлаа. Гүйцэтгэх захирал асан Г.Баярсайханы оронд шинээр томилогдож буй Ц.Амарсанаад “УБДС” ТӨХК-ийн удирдлагууд болон Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газрын дарга П.Билгүүнээр ахлуулсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурлын шийдвэрээ танилцуулан, тамгыг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ. photo_2024-10-04_08-49-45.jpg