Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ -ын олон улсын хөгжлийн агентлаг, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2024 оны 05 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өдөрлөгт “УБДС” ТӨХК нь бэлтгэл ажлыг хангаж өөрийн үйл ажиллагааг сурталчлан таниулж хөтөлбөрийн дагуу амжилттай оролцож ажиллалаа.
Тус өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэд, олон нийтэд Улаанбаатар хотын дулаан хангамжийн нөхцөл байдал, дулааны тоолуур, дулааны эрчим хүчний хэрэглээ, дулааны эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн болон одоо хийгдэж буй цаашид хийгдэх ажлуудыг танилцуулж иргэд, олон нийтийн сонирхсон асуултанд хариулж мэдээлэл өгч, санал хүсэлтийг програмд хүлээн авч тухайн бүрт нь шийдвэрлэн ажилласан.
Мөн өдөрлөгийн арга хэмжээний эхний өдөр тус компанийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хүндрэлтэй асуудлууд, хэмнэх боломж” сэдвээр хэлэлцүүлэг хуралд илтгэл тавьж оролцон гадаадын компаниуд, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөллүүдэд мэдээлэл өгч ажиллалаа.