“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь Эрчим хүчний засаглал хөтөлбөрийн “Тогоо тохируулъя” нийгмийн нөлөөллийн аян, Эрчим хүчний сайдын А/51 тоот тушаалын “Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах” арга хэмжээтэй уялдуулан “БАЙГУУЛЛАГААСАА ЭХЛЭН ХЭМНЭЕ” эрчим хүчний хэмнэлтийн аяныг 03-р сарын 1-нээс 04-р сарын 01-ны хооронд 1 сарын хугацаатай зохион байгуулж ажиллаж байна. 1.png 3.png Аяны хүрээнд компанийн үйлдвэр баазын оффисын барилгуудын дотоод хэрэгцээнд ашигладаг цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээнд хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: • Байгууллагын хашаан дотор байрлах LED самбарт аяны хугацаанд ДЭХ, ЦЭХ-ээ хэмнэх уриалга үг байршуулан мэдээллээр хангаж ажиллах • Байгууллагын дотор үүдэнд байрлах зурагт дэлгэцэнд Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой зөвлөмж постерууд тогтмол байршуулах • Байгууллагын бүх ажилчдыг хамарсан цахим группт Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой видео бичлэг оруулж ажилчдыг мэдээллээр хангах • Байгууллагын дотоод орчинд Эрчим хүчээ хэмнэх уриалга үгс, зөвлөмж, зурагт хуудсыг бэлтгэн нааж байршуулах • Үйлдвэр баазын оффисын барилгуудын Халаалтын эрчим хүчний хэрэглээнд тогтмол хяналт тавьж хэмнэж ажиллах, барилгын дулаан алдагдлыг бууруулах өрөө тасалгааны цонхны зай завсраар алдах дулааны хэмжээг багасгаж ажиллах • Үйлдвэр баазын оффисын барилгуудын ХХУ-ны температурыг бууруулан бариулж ажиллах туршилтыг хийж аяны хугацаанд хэрэгжүүлэх • Байгууллагын хэмжээнд цахилгааны эрчим хүч их хэрэглэдэг тоног төхөөрөмжийг ашигладаг ажиллуулдаг албан хаагчдад эрчим хүчээ хэмнэх зааварчилгаа, зөвлөмжийг өгч ажиллах 2.png 4.png