“УБДС” ТӨХК-нь Монгол улсын Засгийн газрын 2001 оны №134 дүгээр тогтоолоор батласан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох тухай” №49 тоот тогтоол, “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 50 дугаар тогтоол, “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн эрх бүхий оролцогчоос танилцуулгад дурьдсан цайны газрын өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай БИТҮҮМЖИЛСЭН САНАЛ ирүүлэхийг урьж байна. ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЭД ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА: • Компанийн төв байрны 1 дүгээр давхарын нийт 157 м2 талбай түрээслүүлнэ. • Тоног төхөөрөмжийн жагсаалт: 80л-ийн 2-р хоолны халуун тогоо, 4 ширэмтэй цахилгаан плитка, Гурил зуурагч, Хөлдөөгч, Хөргөгч, Буузны жигнүүр, 1,2-р хоол халуун байлгагч, үйлчилгээний зааланд ширээ сандалууд, бусад сав суулга.
Тайлбар:
• Үнийн санал ирүүлэхээс өмнө цайны газрын зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн ажиллагааны байдалтай газар дээр нь ирж танилцахыг анхаарна уу.
• Санал ирүүлсэн эрх бүхий оролцогч нараас сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13,30 цагт компанийн төв байрны 4 давхарын хурлын зааланд саналыг нээнэ.
• Өмнө нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс захиалагчийн санаачлагаар гэрээ цуцалсан аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авахгүй болно.
Шаардлагатай мэдээлэл авах хаяг:
Баянгол дүүрэг 26 дугаар хороо, Нарны гүүрний зүүн талд “УБДС” ТӨХК-ийн төв байрны өргөтгөлийн 101 тоот өрөө.
Утас 75753047 -254 Б.Төмөр